Хөдөө аж ахуйн бирж, Монголын ноос ноолуурын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

2023-06-27

Хөдөө Аж Ахуйн Бирж ХХК, Монголын Ноос, Ноолуурын Холбоо хамтран ажиллахаар болж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр тал өөрийн эрх хэмжээний хүрээнд гишүүд хооронд түншлэлийг хөгжүүлэх, малчид, хоршоодын түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах замаар ноос ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, үнэ цэнийг өсгөхөд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үр ашигтай хамтран ажиллахаар боллоо.