ИХ ГАЗРЫН ЧУЛУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ЗОРИУЛАН ӨВС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

untsugmn 2023-12-10

Компанийн нийгмийн хариуцлага, 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний Дүйцүүлэн хамгааллын төлөвлөгөөнд тусгагдсан Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт нутагшдаг зэрлэг амьтдыг /аргаль, янгир/ идэш тэжээлийн хомсдолоос сэргийлэх ажлын хүрээнд биотехникийн арга хэмжээнд зориулан 700 боодол өвс хүргүүллээ.

Цаашид уг хүлээлгэн өгсөн өвсийг өвөлжилт хүндрэлтэй, цаг агаарын байдлаас шалтгаалан зэрлэг амьтдын өвс тэжээлийн хомсдол үүсэхээр болсон нөхцөлд, тусгай хамгаалалттай газар нутагт тараан байршуулах ажлыг Их газрын чулууны тусгай хамгаалалттай газрын, хамгаалалтын захиргааны албан хаагчидтай хамтран хэрэгжүүлнэ.

Их газрын чулууны хамгаалалтын захиргаатай хамтран Туруутан амьтдын тооллого судалгаа хийх, биотехникийн арга хэмжээ авах зэрэг ажлуудыг жил бүр уламжлал болгон хамтран хэрэгжүүлж байна.

 

  • I loved even more than you will get done right here. The picture is nice, and your writing is stylish, but you seem to be rushing through it, and I think you should give it again soon. I’ll probably do that again and again if you protect this walk.

  • I wanted to express how amazing your post is. I could tell you are an authority on this subject because of how obvious it is. If everything is up to you, I would want to follow your feed so I can be informed when you publish new content. Many thanks, and keep up the fantastic work.