Шинээр байгуулагдсан PRO theatre -ынхан “Инээмтгий хүн” визуал драмыг ирэх гуравдугаар сарын 4-нөөс эхлэн РЦНК-ын тайзнаа тоглох гэж байна.
Боолчлол хэмээн нэрлэгдэх лут том модны нэгэн салаа мөчир нь компрачикос буюу хүүхэд худалдан авагч юм. Тэд бол хүүхдээр наймаа хийдэг хууль бус этгээдүүд. Эрүүл саруул хүүхдээс эрэмдэг зэрэмдэгийг гарган авна.
Хүнээр худалдан авалт хийхийг энгийн зүйлд тооцно. Тэд хүний гадна төрхийг өөрчлөн хувиргах эрдмийг эзэмшсэн хүмүүс ба айлын хаалгыг тогшин зөвшөөрөл аван орж хүүхдийг худалдан авахдаа өгдөг ёстойг нь тоолж өгчихөөд аваад гарна. Тэнд эцэг эхчүүд хүүхдээ айлгахдаа “сайхан мэдээрэй!! Зүгээр байхгүй бол компрачикосуудыг дуудна шүү” гэж айлгадаг байжээ.. Мөн ор сураггүй алга болохыг маш чадамгайгаар зохион байгуулдаг бөгөөд улсын нууцад ч хамааралтай байдаг юмсанж. К-ын гарт орсон л бол тодорхой хагалгаанд нь өртөн эхээс төрсөн дүр төрхөө алдана!!
Хүүхдээ яадаг байв? Зэрэмдэглэдэг байв, Юуны тулд? Зугаа болгохын тулд. Учир нь хүмүүст зугаа цэнгэл хэрэгтэй!! Уйлсан ч, уурласан ч, гунигласан ч мөнх инээх азтай ч юм шиг азгүй ч юм шиг хувь тавилан. Энэ бүхнийг “Инээмтгий хүн” жүжгээс хүлээн авч үзээрэй!!
0 cэтгэгдэлтэй