Б.Бат-Эрдэнэ аварга: Гутлаа оёод, далбаа шуудгаа угаагаад бэлдчихлээ

2022-07-11 63

Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд монгол түмний олон сайхан аваргууд, Монгол туургатны олон үндэстэн ястны бөхчүүд барилдаж, наадамчин олныг цэнгүүлэх аж. Энэ жил 1024 бөх төв цэнгэлдэхэд зодоглох бөгөөд бүртгэл өчигдөр/2022.07.10/ хаагдаж, тоо хэтэрсэн гэх шалтгаанаар зарим залуу бөхчүүдийг хассан гэнэ. Харин зүүн, барууны манлайд зогсох бөхчүүд хэдийнэ тодорсон аж.

Ардын төрийн наадамд 11 удаа түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ түмэн олноо хүндэтгэн зодоглож, зүүний магнайд залрах гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Хүндэт олон найзууд минь сайхан наадацгааж байна уу? Төрийн их баяр наадамд барилдах бөхийн бүртгэлд долдугаар сарын 9- нд цаг хугацаандаа өөрийн биеэр, ёс төртэй очоод бүртүүлчихсэн. Өчигдөр гутлынхаа ханзархайг оёод далбаа шуудгаа угаагаад хувцас хэрэглэлээ бэлдээд цүнхлээд авсан. Одоо ингэсгээд төв цэнгэлдэх хүрээлэн өөд гарна” гэжээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн сүүлд 2007 оны наадамд зодоглон дөрөв давж байсан билээ. Тухайн үед тэрбээр тавын даваанд улсын начин Ц.Лхагвасүрэнд тахим буулгаж байлаа.

Холбоотой мэдээ