ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэх иж бүрэн тоног төхөөрөмж бүхий автобус хүлээлгэн өглөө

2022-07-08 70

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмжөөр их бүрэн тоноглогдсон “Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлт, ялангуяа хавдрын урьдчилан сэргийлэлт” эрт илрүүлэгт зориулсан 574 сая төгрөгийн үнэ өртөг бүхий явуулын автобус хүлээлгэн өглөө.

Энэ автобус нь Эх барих эмэгтэйчүүдийн үзлэгийн кабинет, хэт авиа оношилгооны кабинет, зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг авдаг аппарат, эмчийн үзлэгийн өрөө тасалгаа зэрэг кабинетуудтай. Уг автобусаар 21 аймгийн алслагдсан сумдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ