Хуурамч бичиг баримт ашиглаж хоёр сая доллар залилсан Б.Бямбадоржийг баривчилжээ

2022-07-08 61

Хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдаас их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилсан хэргээр шалгагагдаж байх хугацаандаа оргон зугтсан иргэн Б.Бямбадоржийг эрэн сэрвалжилж байгаа тухай мэдээлэл гарсан. Мөн түүний тухай үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг 20 сая төгрөгөөр урамшуулна гэдгийг олон нийтэд зарлаад байсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Б.Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбараас 2021 оны тавдугаар сарын 25-нд “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас хоёр сая ам.доллар залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан юм.

Хуурамч бичиг баримт ашиглаж хоёр сая доллар залилсан Б.Бямбадоржийг баривчилжээ

Холбоотой мэдээ