Наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээ эрхлэх 310 гаруй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олголоо

2022-07-07 73

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр урианхай сурын харваагаар эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хуушуур гарч эхэлжээ. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд гурван аж ахуйн нэгж асраа зассан байна. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 1100 орчим аж ахуйн нэгж цахимаар хүсэлтээ ирүүлснээс нийт 310 гаруй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгоод буй юм.

Холбоотой мэдээ