Ш.Доржсүрэн: Энэ шагналыг ээж минь надаас илүү хүлээсэн

2022-07-07 73

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар “DOZ” энтертайнментийн захирал, МУСТА жүжигчин Шадавын Доржсүрэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг хүртээлээ. Тэрбээр “Өнөөдөр бол миний амьдралын түүхэнд тохиолдох хамгийн сайхан мөчүүдийн нэг байна. Төрөөсөө МУГЖ хэмээх шагналыг авч байгаадаа баяртай байна. Миний авсан энэ шагналаас ээж маань надаас илүү хүлээжээ. Ээжийгээ баярлуулж байгаадаа их баяртай байна. Би айлын отгон хүүхэд л дээ. Энэ бол ард түмнээс маань, үзэгчдээс маань өгч буй хамгийн том шагнал гэж бодож байгаа. “Тамгагүй төр” жүжиг 24 жилийн өмнө анх нээлтээ хийж байсан. “Тамгагүй төр” жүжиг маань надад тамга дарж өглөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Холбоотой мэдээ