13 настай дагавар охиноо хүчиндэж, жирэмслүүлжээ

2020-09-09 171

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дөрвөн сартай ураг тээж буй 13 настай охин хүргэгдэн иржээ.

Охины тээж буй ураг түүний хойд эцэг 35 настай Б гэгчийнх болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч охиныг удаан хугацааны турш бэлгийн хүчирхийлэлд байлгасан болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар нотлогджээ.

Улмаар насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж, жирэмслүүлсэн дээрх этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс саатуулаад байгаа юм байна.

Холбоотой мэдээ