Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт хийсэн шинжээчдийг шүүхээр боллоо.

2019-12-10 220

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзээд байна.

Учир нь ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг яллагдагчаар тооцсон юм.

Дээрх эрх бүхий албан тушаалтнууд 2017 оны 06-р сарын 19-нд хуурамчаар дүгнэлт үйлдсэн гэж буруутгагдаж буй юм.

Тэгвэл тэднийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд болно. Өмнө нь тэдний гэм бурууг хэлэлцэх шүүх хурал хоёр удаа хойшлоод байсан билээ.

Улмаар тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг аж.

Холбоотой мэдээ