МУГЖ Хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг: Эстрадын урлагт 40 жил тоглолтын нэг хэсэг ажил бол өрх толгойлсон олон хүүхэдтэй 5 эмэгтэйд гэр бэлэглэнэ.

2019-10-17 512

Монголын эстрадын урлагт 40 жил зүтгэсэн Гавьяат жүжигчин, хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг арваннэгдүгээр сарын 02-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд ганцхан удаа тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтонд үе үеийн уран бүтээлчид дуу хуураа өргөнө. Мөн тоглолтын үед өрх толгойлсон амжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй ээжүүдэд таван ханатай гэр хандилан олон айл өрхөд аз жаргал бэлэглэх юм.

Хүүхэд ахуй наснаасаа урлаг хэмээх их айлд орж дуу хөгжим, хөг аялгуугаар хүмүүний сэтгэлийг усалж өөрийн гэсэн өнгө төрх, орон зайгаа эстрадын урлагт бий болгож чадсан дуучин гавьяат дуучин Ж.Уранчимэг тоглолтоо хийх гэж байна. “ЭСТРАДЫН УРЛАГТ 40ЖИЛ” гэж нэрлэсэн тоглолтоо ирэх сарын 02-нд Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглох юм.

Дуучин бүсгүй амьдралд итгэл алдраагүй, энэ амьдралын төлөө зүтгэж яваа олон сайхан ээжүүдэд, эмэгтэйчүүдэд тусалдаг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүмүүнлэгийн элч дуучин. Боломж л байвал бусдад тусалж сайн дурын ажил хийж явдаг уран бүтээлч маань энэ удаагийн тоглолтондоо ч энэ үүргээ мартсангүй. Тоглолтын үед өрх толгойлсон  амжиргааны түвшин доогуур олон хүүхэдтэй ээжүүдэд 5 ханатай гэрийг бэлэглэхээр болжээ.

Тоглолтод ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, С.Батсүх, дуучин бүсгүйн хайрт хань соёлын тэргүүний ажилтан П.Хатанбаатар, Т.Амина, Э.Чулуунчимэг, Хурд хамтлаг, Бүжгийн Улаан сарнай хамтлаг, МХО-ны найрал дууны сурагчид, Баянмонгол чуулгын үе үеийн хөгжимчид оролцсон үзэгчдийн сэтгэлийг бадраасан тоглолт болох юм.

Холбоотой мэдээ