АСА АВАРГЫН ДҮҮ СЕКИТОРИ БОЛОВ

2019-09-26 392

Японы Рэйва он тооллын сүмо дахь Монголын анхны сэкитори цолтон төрлөө. 27 жилийн хугацаанд манайхаас дөрвөн аварга төрж, 50 гаруй залуус сумогийн дэвжээнд зодоглож байна.

Мөн 35 дахь сэкитори цолтноо өлгийдөн авсан нь манлай заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү “Тацүнами” дэвжээний бөх Хошорюү С.Бямбасүрэн юм. Өдгөө 21 настай тэрбээр хоёр жилийн өмнө арваннэгдүгээр сарын башёгоос анх сүмогийн дэвжээнд хөл тавьж байв.

Б.Жаргал

Холбоотой мэдээ