5 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД 55,555 ШИРХЭГ МОД ТАРИЛАА

untsugmn 2024-05-22

“Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор “Эрдэнэс алт ресурс” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниуд хамтран 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд Салхит уурхайн “Эрдэнэс төгөл”-д 50,000 ширхэг хайлаас мод, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд нийт 2000 ширхэг 3-5 настай шинэс модны суулгацыг тарих ажлыг тус тус зохион байгууллаа.

 

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 5 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын нэг томоохон төлөвлөгөөт ажил болох 55,555 ширхэг модыг тарилаа.

 

Эх дэлхий, байгаль орчноо хамгаалах ариун үйлс бүхэн дэлгэрэх болтугай…