ЦЕГ: Цэнгээний газруудад шалгалт хийж, хар тамхи хэрэглэсэн 24, биедээ авч явсан таван тохиолдлыг илрүүлжээ

2019-09-07 283

ШУУРХАЙ: Шалгалтаар 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдлоо

ШУУРХАЙ: Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогдлоо. ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА … #ХарТамхитайТэмцэхГазар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

Posted by ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар on Saturday, September 7, 2019

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудаар ээлжит гэнэтийн шалгалтыг урд шөнө буюу есдүгээр  сарын 6-7 нд шилжих шөнө хийжээ. Шалгалтын ажиллагаа өглөө 06.00 хүртэл үргэлжилсэн байна.

Шалгалтын явцад хоёр цэнгээний газраас нийт 87 хүнд хар тамхины тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэж, биедээ мансууруулах төрлийн бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хадгалсан нь шалгалтаар тогтоогдсон гэдгийг Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ