“Ухань хотын баатар” эмчийн өвчний түүх нууцлаг хэвээр байна

2020-02-08 230

Пүрэв гарагаас эхлэн хятадын сошиаль сүлжээ болох Вейбод орон нутгийн эрх баригчдыг буруутган, Ли Вэн Лянь эмчийн анхааруулгыг авах ёстой байсан, бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шаардаж байна хэмээн шүүмжилж эхэлсэн байна. Гэвч Ли Вэн Лянь эмчийн тухай бичсэн иргэдийн харуусал, орон нутгийн эрх баригчдыг шүмжилсэн шүүмж баасан гарагийн өглөө нийгмийн сүлжээнээс устсан байна. Өнөөдөр ч гэсэн түүнийг хятадын ард түмний төлөө, тэдний эрүүл мэндийн төлөө нийгмийн сүлжээнд хамгийн түрүүнд анхааруулга тавьсных нь төлөө хятадын иргэд, олон нийт санан дурссаар байгаагаа илэрхийлсээр байгаа юм. ВВС мэдээллийн агентлаг нүдний эмч Ли Вэн Ляний нас барсан цаг хугацаа эргэлзээ төрүүлж буй талаар мэдээлэл бичсэн байна. Коронавирусын улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь 60 орчим насны өөр өвчний шинж тэмдэг хавсарсан хүмүүс дийлэнх нь байгаа аж. Харин Ли Вэн Ляний хувьд 34 настай байсан бөгөөд түүний өвчтөний түүх нь одоогоор нууц байгаа юм байна.

Холбоотой мэдээ