Ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгажээ

2020-02-06 272

Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор урамшууллыг жил бүр олгодог. Энэ онд арьс ширний урамшуулалд гэхэд 11.8 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан байна.

Ингэхдээ боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан стандартад нийцсэн арьс ширэнд буюу бод малын нэг арьсанд 15000 төгрөг олгодог бол  бог малын нэг арьсанд 3000 төгрөг олгодог юм.

Тэгвэл ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгасан байна. Үүнээс боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноос  кг-д 2000 төгрөг олгоно. Харин бусад бүс нутагт үржүүлж буй бүдүүвтэр болон бүдүүн хонины ноос  кг-д 1500 төгрөг өгөх юм.

  • Ноос болон бусад түүхий эдэд өгөх урамшуулалыг болих хэрэгтэй . Малчид эр 55 эм 50 настай тэтгэвэрт гарах жирийн ажилчин нийгэмийн даатгал насаараа  төлчихөөд эр 60 эм 55 гарах иргэдээ ялгаварлан тэтгэвэрт гаргахаан болих хэрэгтэй . Түүхийн эдийн урамшуулал , үнэ тогтворжуулахыг болих хэрэгтэй чөлөөт зах зээлийн зарчимаараа явах хэрэгтэй . 

Холбоотой мэдээ