Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Нийслэлийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болов

2020-02-06 276

Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх үүрэг даалгаврыг холбогдох хүмүүст өгчээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 41 аж ахуйн нэгж байгууллага хийх бөгөөд гүйцэтгэлд нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавих юм байна.

Холбоотой мэдээ