ЭМЯ-НААС ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БУЙ Ш.ГАНТУЛГА ЮУНААС МЭДЭЭЛЛЭЭ АВДАГ ВЭ?

2020-02-05 205

Монголд коронавирусын бодит аюулыг олон нийтэд анх мэдээлж, шуурхай арга хэмжээ авахгүй байгааг анхааруулсан хүн нь тоймч Ш.Гантулга юм. Харин ЭМЯ нь энэ хүний анхааруулгаас хэд хоногийн дараа хөл хорио тогтоосон байдаг. Тэгвэл, энэ хүн юунаас ийм их мэдээлэл аваад байна вэ? ЭМЯ-ны сайд эмэгтэй “сэтгүүлч” мэргэжилтэй бол тоймч Ш.Гантулга “химич” мэргэжилтэй гэнэ. Тэр их мэдээллийнхээ эх сурвалжийг тоймч маань ингэж тайлбарлажээ. Тэрээр 400-500 хуудас номыг 2 цагт уншиж чаддаг аж. Энэ талаараа ингэж ярив.

Ш.Гантулга: Хоёр хуруу зузаан номыг 2 цагийн дотор уншдаг. Миний олон ном уншсан гол шалтгаан нь маш хурдан уншиж сурсанд байгаа юм. Би өдөрт 10 ном уншдаг байсан академич Таусений хэмжээнд хүрэхгүй, гэвч 2 цагийн дотор 1-2 ном уншиж гол утгыг нь ойлгож чаддаг. Энэ нь миний ажилд тусалдаг юм шүү дээ. Мэдээнээс 10 минутын өмнө “Нью иорк таймс” сонины эдийн засгийн буланг 2 минутад уншдаг. Номыг мөр мөрөөр нь унших бус, академич Таусены диаогнальдах аргаар уншиж сурсныхаа ачаар ингэж уншдаг болсон. Хүн их унших тусам оюун ухаан тэлдэг.

Холбоотой мэдээ