Сангийн Яамны үргүй зардалд Бүртгэл Санхүүгийн ажилтний зөвөлгөөнд 358 САЯ хийслээ

2020-02-03 198

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески “Монгол шиг их хурал, семинар хийдэг улс үзсэнгүй!” гэж гайхширсан удаатай. Монголд өдөрт 45-50 хурал, семинар зохион байгуулагддаг. Монгол төрөөс нэг хурал, семинар хийх зардалд 10-15 сая төг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тэгвэл энэ одоо хоцорч, нэг семинарт 200-300 сая төгрөг зарцуулах болжээ.

Бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны 6 дугаар зөвлөгөөн өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-20-ны өдөр болсон. Энэ семинар зөвлөгөөний нийт төсөв 358 сая 471 мянган төгрөг. Зөвлөгөөнд оролцогчдод гарын бэлэг гэж аяга, флаш, үзгэн бал, зөөврийн цэнэглэгчийг 23 сая хол гарсан төгрөгөөр бэлджээ. Энэ бэлгийг бэлтгэсэн “Мэйвелл” компани бүгдийг Хятадаас оруулж ирсэн. Урилга мандат хэвлүүлэхээр 9 сая төгрөг заржээ. Хурал хийсэн танхимын түрээсийн төлбөр 10 сая болж, хоолны зардалд “Силкроуд фронтьерс” компанид 53 сая 830 мянган төгрөг гарчээ. Мөн Төр засгийн амралт үйлчилгээний төвд кофе ууж, өдрийн хоол идсэн зардал нь 63 сая 800 төгрөг болсон байна. Очир пресс ХХК-д зөвлөгөөнд оролцогцогдын бэлэг дурсгалын зардал гэж 15 сая 620 мянган төгрөг шилжүүлсэн. Үүнд эх бэлтгэлийн зардал 1 сая, 600 мянган төгрөгийн 22 ширхэг ном авсан байна. Төлөөлөгдийн буулгасан Чингис хаан зочид буудалд 38 сая төгрөг зарсан гэж мөнгө урссаар 358 сая төгрөг давжээ.  Сангийн яам нэг зөвлөгөөн хийх гэж ингэж их мөнгө салхинд хийсгэж байхаар Монгол Улсын төсөв мөнгө хэрхэн үрэгдэж зарагддаг нь ойлгомжтой биз ээ.

Холбоотой мэдээ