Outlaw хамтлагийн анхдагч гишүүн гоцлол дуучин Б.Бямбасүрэн нь нойр булчирхайн хорт хавдартайгаа өдөр шөнөгүй тэмцэж байна

2020-01-30 595

Эрдэнэт хотын нэрийг нэгэн үед Монгол улсын хэмжээнд мандуулж байсан хамтлаг бол яаалтачгүй Outlaw хамтлаг гэдэгтэй маргах хүнгүй биз ээ. Монголын hip hop-ын хоёрдугаар үеийн төлөөлөлд нэлээдгүй том байр суурь эзлэх уг хамтлагийн олон сайхан хайрын дуунуудыг залуус одоо ч амандаа аялан сонссоор байдаг.

Тэгвэл уг хамтлагийн “Надаас бүү холдооч андын дурсгалд”  зэрэг уран бүтээлүүдийг нь амилуулсан Outlaw хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтаж байсан гоцлол дуучин Б.Бямбасүрэн нь нойр булчирхайн хорт хавдар гэсэн оноштойгоор Intermed эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар биеийн байдал нь маш тааруу байгаа гэсэн мэдээлэл байна.

Холбоотой мэдээ