
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,474, нас баралт 106-д хүрчээ.
Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5,000 гарсан тухай өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Коронавирусийн шинэ халдвараас хамгаалахын тулд:
- Гараа сайн савандаж угаах
- Амны хаалт зүүж хэвших
- Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа билээ.
Харин амны хаалтыг хэрхэн зөв сонгож, зөв зүүх талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
0 cэтгэгдэлтэй