АУ-ны Доктор Б.Дөлгөөн: Хүчтэй, мөнгөтэй, танилтай хүн зөвхөн ажил бүтээдэг “Тоглоомын дүрэм” нь олон хүмүүсийг цаагуураа хохироодог

2020-01-28 177

Монголд ирснээс хойш шударга бус явдал эргэн тойронд олон удаа тохиолдсон. Хэчнээн ч дотор гонсойж байсан өөдрөг байх гэж хичээж, дуугүй л өнгөрөөдөг. Өнөөдөр би өөрийгөө баримааргүй, хэлэх үг байна.

Хэн нэгэн нь шударга ёс гэж байхгүй, амьдрал угаасаа хаана ч “ийм” гэж бодох хүмүүс байдаг. Би нийт 12 жил 3 өөр тивийн шилдэг их сургуулиудад сурсан, хангалттай явсан, үзсэн хүний хувьд хэлэхэд, тийм биш юмаа.

Өнөөгийн Монголын нийгэмд мөрдөгдөж буй энэ хүчтэй, мөнгөтэй, танилтай хүн зөвхөн ажил бүтээдэг “тоглоомын дүрэм” нь маш олон хүмүүсийг цаагуураа хохироодог онцлогтой. Нийгмийн хэсэг бүлэг хүмүүс орлого/танил г.м. байхгүйгээс ажил нь огт бүтдэггүй, бүр бүтэх боломжгүй гэсэн үг юм.

Тэр бүлэгт хэн ч азгүйдээд, орчиж болдог. Нэгэнт орсон бол гарахад хэцүү, бандан тас. Маргааш юу болохыг мэдэхгүй тул, энэ танд ч бас хамаатай сэдэв юм. Ийм хэрцгий, шударга бус тогтолцоо нь улс орныг системээр нь сул дороо болгодог.

Яагаад гэвэл тэр хэсэг бүлэг хүмүүс, бид, нийгмийн гол тулгуур нь юм, яг л мотор гэсэн үг. Моторын тосыг сольж байхгүй бол хэчнээн ч гоё машин байсан хөдлөхгүй дээ. Өнөөдөр манай залуу үе тэр бүлэгт багтахгүйн тулд өөрийнхөө хүсэл эрмэлзэлд автан дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах боломжийг дор бүрнээ хүлээж сууна. Харамсалтай нь тэр дэлхийд үнэлэгдэх боловсрол, мэдлэг, туршлага хуримтлуулаад ч хэрэг алга, энд тийм хүн хэрэггүй бололтой. Би энийг гэрчилнэ. Боловсролыг үнэлэхээ больчиж, арай өөр төрлийн юмыг үнэлээд байх шиг байна. Тиймээс мундаг залуучууд нь бүгд гадагшаа. Ер нь энэ гааль гэж байгаагүй бол энд амьдрах хүн үлдэх болов уу??

Тэр мотор уул нь өөрт нь л хэрэгтэй юм байгаамшд, энийг манай шийдвэр гаргагч нар нэг л сайн ойлгож өгөхгүй байна тэ. Тэр моторын тосны гэрлийг асаадаг, дутаад байгаа шударга ёсоо шаарддаг нийгмийн дуу хоолой дутаад байх шиг. Дарга нарыг машиныхаа ассан гэрлийг хараад тосоо сольдог зан үйлийг зааж өгөөд, шаардмаар ч юм шиг. Ер нь бид яг ямар нийгэмд яаж амьдраад байгааг нэг тогтоод бодож үзээрэй. Бурууг нь мэдсээр байж ингээд явсаар л байх уу?

Миний хувьд бол #ҮГҮЙОДООХАНГАЛТТАЙ!

Энэ нийгэм чинь минийх тул, үр хүүхдүүд маань үлдэх тул, миний амьдрал хайран биш юмаа гэхэд хүүхдүүдийн амьдрал хайран байна!

Залуусаа хэрвээ санал нэг байвал #ҮГҮЙОДООХАНГАЛТТАЙ! hashtag-ийг хэрэглэж нийгэмдээ өөрийн дуу хоолойгоо хүргээрэй! Мэтгэлцээнд логик нь дийлдэг шиг, бидний амьдралд үнэн зөв нь дийлэх болтугай! #ҮГҮЙОДООХАНГАЛТТАЙ!

АУ-ны Доктор Б.Дөлгөөн

Холбоотой мэдээ