Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах ажлын байрны зар

untsugmn 2023-10-18

“Эрдэнэс алт ресурс” ХХ-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах ажлын байрны зар

 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР:

 

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

 

·        Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, дээд байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

 

·        Компанийн тайлант жилийн бизнес төлөвлөгөө, төсвийн талаар санал танилцуулж, батлуулах түүнд үндэслэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг хүлээх

 

·        Компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллах

 

·        Жил бүр гэрээний биелэлт, ажлын тайлангаа толгой компаниас өгсөн чиглэлийн дагуу тайлагнаж, хэрэгжилтийг хангаж ажиллах

 

·        Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон Толгой компаниас өгсөн үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

·        Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

 

·        Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

 

·        Төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү эдийн засаг эсвэл уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

 

·        Ял шийтгэл хүлээж байгаагүй байх

 

·        Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх

 

·        Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

 

1.     Төрийн албан хаагчийн анкет

 

2.     Иргэний үнэмлэхийн хуулбар

 

3.     Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь

 

4.     Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл /товч намтар багтаан бичих/

 

5.     Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа

 

6.     Цээж зураг 2 хувь

 

 

 

Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг info@erdenesgold.mn хаягаар ирүүлнэ үү.

 

 

 

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цаг хүртэл

 

 

 

Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих тул харилцах утас, хаягаа анкет дээрээ тодорхой бичнэ үү.