Коронавирус Америк, Солонгос, Япон, Австрали, ОХУ-д бүртгэгдлээ

2020-01-23 304

БНХАУ-ын Ухань хотоос дэлхий дахинд тараад буй шинэ төрлийн вирус ОХУ-д илэрсэн байна. Тодруулбал, тус улсын хоёр иргэнийг Санкт-Петербургийн нисэх буудлаас сэжиглэн эмнэлэгт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Өчигдрийн байдлаар вирусийн халдварын өвчилсөн гэх 69 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 62 нь анх халдвар илэрсэн мужийн нийслэл Ухань хотод бүртгэгджээ. Мөн уг вирусний халдварын тохиолдол Тайланд, Япон, БНСУ, АНУ-д бүртгэгдсэн бол Мексик, Австралид сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, нас барсан хүний 17 хүрээд байна.

Өнөөдөр буюу 1 сарын 23-ны 08:00 цагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 571 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн, 17 хүн нас баржээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож, улсуудад нэг нэг халдвартай хүн баригдсан байна. Үхан хотод онц байдал зарлаж бүрэн байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхан хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна. Үхан хотод эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулж байна. Хятад даяар бие нь халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар карантинд оруулж шалгаж байна. Халдвар авсан иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаа тул халдвар маш хурдацтай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна. Энэхүү халдвар нь Манай улсруу улам ойртож байгаа тул та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-ын аль ч хотруу зорчихгүй байхыг анхааруулж байна. Дээрх тоог маш их дарсан тоо бөгөөд үүнээс их хүн халдвар авсан байх магадлалтай. Маскаа сайн зүүж, урд хөрш болон тухайн Коронавирус тархсан дээрх орнууд луу явахгүй байж өөрийн болон өрөөл бусдын эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насыг хамгаалаарай

Холбоотой мэдээ