Казино тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө

2020-01-20 162

Төрийн албаны тухай хуулийн 40-ийн 2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн.

Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг Төрийн албаны тухай хуулийн заалтад оруулж, ёсзүйн дүрэм зөрчигдсөн тохиолдолд төрийн албан хаагчийг ажлаас шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн:

  • Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглоно гэсэн саналыг ЗГ-ын гишүүд хэлж байна.
  • Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулж байх нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, 5 секундээс дээш хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт гэж үзнэ.
  • Албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангиллаар зорчихгүй байх
  • Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх зэрэг заалтуудыг оруулж, шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ