
Жүжигчин Н.Ялалтын тухай “Зогсошгүй” нэвтрүүлэг үндэсний тв-р гарсан. Н.Ялалт Аавынхаа бичгийг харсан чинь гээд хавтастай дэвтэрээ чанга тэврээд мэгширтлээ уйлав. Дагаад л мэлмэрчихлээ. Тэгэлгүйдээ. Аав нь 3 хавтас захиас үгтэй бичээсээ үлдээж. Хүүгийнхээ хувьд алс хэтэд нь тус хүргэх хэмжишгүй үнэт өв үлдээж бус уу? Эцэг, эх гэдэг ямар даруу атлаа ухаант улс вэ дээ
Жич: Ялалт 7 бурхан харвадаггүй кинонд маш амжилттай сайн тоглосон байдаг
3 cэтгэгдэлтэй
Мэгширтэлээ гэж яадаг юм бээ. Энэ сэтгүүлч нар зөв бичиж сурмаар юм. Мэгширэх гэж үг Монгол хэлэнд байхгүй. Мэгших гэж байгаа. Асгартал уйлав гэвэл зөв байх байсан.
Сүүлийн үд сэтгүүлчид шинэ үг их зохиодог болж байгаа. Нилээдгүй энэ тэр гээд…
Хэн ч ингэж уйлна даа. Амьдрал бэлгэлсэн аав шүү дээ. Ухаантай сайхан аавын хүү алдахгүй сайн явна. Мундаг жүжигчин залууд урлагийн өндөр амжилт хүсье