” Санги ахаа, Санги ахаа…” гэдэг авъяаслаг жаахан охиныг Монголын кино үзэгчид андахгүй

2020-01-18 857

” -Санги ахаа, Санги ахаа…” гэдэг авъяаслаг жаахан охиныг Монголын кино үзэгчид андахгүй билээ. Энэ бол “Мартагдсан дууль” кинонд зургаахан настайдаа тоглосон Ундаръяа билээ.
Жаргалсайханы Ундаръяа 1982 онд Улаанбаатар хотод тѳржээ.
Ундаръяа хожим нь Хятадын алдарт найруулагч Ши Фи-гийн монголд ирж хийсэн “Ганган хар” киноны Сумъяагийн бага насанд амжилттай тоглосон авъяаслаг хүүхэд юм. Харамсалтай нь тэрээр жүжигчиний мэргэжлийг сонгоогүй бололтой. Одоо Герман улсад амьдардаг юм гэнэ лээ.
Дашрамд дурьдахад “Ганган хар” кино олон улсын кино наадмуудад амжилттай оролцож шагнал авч байсан юм. Ардын жүжигчин Долгорсүрэн гуайн сүүлчийн кино байх шүү.
1989 он “Мартагдсан дууль” Жаргалмаа
1994 он “Ганган хар” Сумъяа

Холбоотой мэдээ