
Ахмад настаны тэтгэврийг нэг удаа төрөөс тэглэх тухай тогтоолыг зээлгүй ахмадууд “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн өчигдөр буюу /2020.01.14/ мэдээлэл хийсэн билээ.
Тэтгэврийн зээл авсан аваагүйгээр нь хоёр хуваан тогтоол гаргасанд бага тэтгэвэртэй ахмадууд гомдолтой байгаагаа хэлэв. Улсын хэмжээнд бага тэтгэвэр авдаг 200 мянган ахмадууд тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арайхийн залгуулдаг учраас зээл авч чаддаггүй гэдгээ хэлсэн юм. Тиймээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх гэнэ.
Зээл аваагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар: “Бид түр хороогоо байгуулаад гурав хонож байна. Одоогоор түр хороонд 30 гаруй мянган зээл аваагүй ахмадууд нэгдээд байна. Бидний зүгээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр бэлдэж байна. Зээл аваагүй иргэдийн ихэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яаран ийм тогтоол гаргасанд ахмадууд гомдолтой байна. Зээл аваагүй олон мянган иргэд Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын даргад өргөдлөө бичиж, хүргүүлээд байгааг онцолсон юм.
23 cэтгэгдэлтэй
өө шаасан
цагаан сараас өмнө авмаар л бна шүү
1 sard zeel ni duusan yaah ym boldoo
Zov demjij bnoo. Ijil handah heregtei baih shuu.
Yg zob demjij bn heregjuuleh nl csuhal dà mor ,zasag harah bailgui
Ogoh n zow
Чамлахаар чанга атга.
ЗӨВ ӨГӨХ ЁСТОЙ ТИЙМ АЛАГ ҮЗСЭН ЮМ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН БОЛОМЖГҮЙ НЬ ЗЭЭЛ АВЧ ЧАДДАГГҮЙ ЮМ.
нэг сард зээл нь дуусан хүн яаах болдоо
Zochin
өө за бас бага зээл тэй хүмүүс яахуу жнь 300 мянга зээлтэй бол яаана гэсэн үгүү
Medehguie. 350r tuluud 1 sar uldsen barag zeel duusad ali alind hamragsahgui shinjtei. Bas todorhoigoo ym bolj bn shuu.
Сэрчихгүй бол сайхан зүүд байна
Ахмадаа ялган гадуурхаж болохгүй Яг адил .тэгш 6 саяын халамж авах ёстой
зөв
битгий давар авах чинь яасын
On garaad tetgeveriin zeelee avch yum hiiheer tolovloj bsn yum. Odoo zeel olgohgui bi yaj tsagaan Saraa temdegleh ve. Bi zeelee tegluulehgui ee zugeer l zeelee avmaar bn
Зөв. Муусайн луйварчид.
энэ чинь барьцах биш бага тэтгэвэртэй хүмүүс зээл авч чаддаггүй юм.өөрсдөө зээлээ тэглүүлэх болчихоороо бусдыг барьцлаа гэж хувиа боддог новшийн зан чинь ёстой агуу новшийн зан …..
yg tegeed bgaa biz ih muuhai
Manai mongolchuud neg negteige danda bairtsdag bolhoorl hogjihgv bnga yum heden hogshjvvlen tetgvree 0 lvvlel bez yhuude negch bolow hvn bayrlag gej bodohin hoorond balirtsal boslog enter gargad tenegt chih yumaa ergv vher nvvd
Боломжтой нь зээл авч эргэлдүүлж өсгөж хүүгийн төлнө шүүдээ.Түүнээс зээл аваад хүүг нь төлж чадахгүй учраас л өрөнд орчихно гээд айгаад зээл авахгүй бгаа.Бага тэтгэвэртэй хүн бага л зээл ноогдоно .Ашиглаж чадахгүй бүүр өрөнд орно.Ахмадын нэр барьж шоу хийдэгээ болимоор юм.Үндсэн хуулиа зөрчин бж.асуудлыг хүчээр шийднэ гэдэг чинь цаана ямар нэгэн эрх ашиг сонирхол бна л гэсэн үг.Тиймгүй бол Оюунхорол мэтийн авгайчуул эсэргүүцэх л учиртай.!!!!!
зөв