“Шарк” Д.Энхтүвшин 2020-оны сонгуульд “МАН-аас нэр дэвшүүлэх санал ирсэн ч өөрөө татгалзсан хариу өгөв”

2020-01-09 229

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн нэгээр MCS группийн дэд Ерөнхийлөгч, “шарк” Д.Энхтүвшин тодорсон талаар эх сурвалжууд мэдээлэв. Энэ талаар MCS группийн хэвлэлийн албанаас тодруулахад “МАН-аас нэр дэвшүүлэх санал ирсэн ч өөрөө татгалзсан хариу өгсөн” гэлээ.

Д.Энхтүвшин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Их сургуулиа төгсөөд, МСS группийн санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхлүүлж, нийтдээ 22 ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд олон бизнес, төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн байна. Сонирхуулахад, тэрбээр хоёр жилийн дотор 30 кг жин хасч, өөрийгөө ялж чадсан аж.

Холбоотой мэдээ