ДУНДГОВЬ АЙМАГТ 599 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСНӨӨС 425 САЯАР ДАРГА НАР НЬ МАШИН АВЧ УНАЖЭЭ

2020-01-08 274

Дуу хуурын өлгий Дундговь аймаг хөгжлөөрөө аймгууд дундаас адагт шахуу жагсдаг. Ард иргэдийн амьдрал ч сайнгүй. Харин аймгийн дарга нар нь юун ард иргэдийнхээ амьдралыг бодох, төсвийн мөнгөөр том машин авч унах хоббитой. Гялгар хар хар машин унаад, аймгийн төвийнхөө саарал гудамжаар салхи татуулан явж, ард иргэдээ дайрах шахуу давхилддаг. Ямартаа л 2019 оны төсвийн төсөлд орон нутгийн хөрөнгө оруулалтад 599-хөн сая төгрөг төсөвлөснөөс 425 саяар нь буюу 70,80 хувьд нь дарга нар нь өөртөө авто машин авч унасан. 425 сая төгрөгийн 200 саяар нь ИТХ-ын дарга шинэ Ланд  круйзер 200 маркийн машин авч унан тансаглажээ. Дундговь аймгийн ИТХ-ын дарга нь Засаг даргыг огцруулна гэж айлгаж байгаад 200 саяар цоо шинэ “Ланд 200” авахуулах төсөв батлуулсан гэдэг. Юутай ч Дундговь аймгийн ард иргэдийн амьдрал бүрсгэр, дарга нарынх нь машин гялгар байна.

Холбоотой мэдээ