Б.ОТГОН: ХЭДЭН ЗУУН МОНГОЛ ИРГЭНИЙ АЛТАН АМИНЫ ҮНЭТЭЙ СОНГУУЛЬ ВЭ, 24 ЦАГТ 13 ХҮН ӨӨД БОЛЛОО

2021-06-05 69

Сэтгүүлч Б.Отгон: Хэдэн зуун ам.ины үнэтэй сонгууль вэ? Сүүлийн 24 цагийн дотор 1189 хүн шинээр халдвар авч 13 хүн на.с ба.рлаа. “Тахлын үеийн сонгууль”-ийг хойшлуулж болохгүй юу?

Өнгөрөгч 24 цагт 10 мянга гаруй шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1189 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 62.585 болж байна. Мөн хугацаанд халдвар гарснаас хойш хамгийн олон буюу 13 хүн на.с ба.рсан харамсалтай мэдээтэй байна. Монгол Улсад ковидын шалтгаант на.с ба.ралт 301 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал Улаанбаатар-989 (55.409) Зөөвөрлөгдсөн-1 (511) Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн байна. Эмнэлгээс шалтгаалах-1 (169) Орон нутаг-198 Сүүлийн 24 цагт 829 хүн эдгэрч, улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 52.818 боллоо.

Холбоотой мэдээ