Н.Түвшинбаярын хэрэг прокурорын байгууллагад шилжжээ.

2021-06-03 45

Улсын начин, өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдоод байгаа Олимпын аварга Н.Түвшинбаярын хэрэг прокурорын байгууллагад шилжжээ. Түүнийг уг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд прокурорын хяналтын ажил шувтрах шатандаа ороод байгаа аж. Хэргийг тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт бүтэн унтуулга, амьсгалын аппараттай арав хоног болж, биеийн байдал нь дээрдэхгүй байсан учир ар гэрийнхэн нь хүсэлт гарган БНСУ-ын эмнэлэгт :эмчлүүлэхээр авч явсан. Түүнийг тус улсад хүргэхэд биеийн байдал нь муудах эрсдэлтэй учир ГССҮТ-ийн хоёр эмч, нэг сувилагч онгоцонд хянаж, хүргэсэн. Э.Энхбат Солонгос улсын эмнэлэгт очоод даруй 53 хоног өнгөрөөд байна. Э.Энхбат начны тухайд ямар ч байсан ухаан орж, хүний хэлсэнгш ойлгож, нүдээрээ дохих, ирмэх байдлаар хариу үзүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Гэвч уушиг нь бүхэлдээ устсан, тархиндаа маш хүнд гэмтэл авсан учир биеийн байдал нь төдийлөн дээрдэхгүй, нэгэн хэвийн байгаа аж. Харин Н.Түвшинбаярын тухайд ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаад хувийн батлан даалт гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэйгээр гарч ирээд байгаа. Тэрбээр Монголын Үндэсний олимпын хорооны тамгыг авч зугтсан гэх мэдээллийг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар хэлээд байгаа юм.

Холбоотой мэдээ