Ангууч өөрийн төрсөн өдрөөрөө 11 хvний амьдралд маш том аз жаргалыг бэлэглэлээ.

2021-06-02 58

АНГУУЧ буюу Б.Баттөр өөрийн охин, 4-20 насны өнчирч хоцорсон найман дvvгээ ганцаараа өсгөж яваа 22 настай Б.Ариунболорт туслах хандивын аяныг санаачлан өрнvvлж, Улаанбаатар грvппийн дэмжлэгтэйгээр өнөөдөр 3 өрөө байр хvлээлгэн өглөө. Сайн vйлсийн аянаар нийт 60 сая төгрөг цугларсан байна.

Энэ vеэр Б.Баттөр хэлэхдээ “Анх дvv нартай нь уулзаад л энэ хvvхдvvдэд заавал тусална гэж өөртөө амалсан. 3 өрөө байр бол бага зvйл биш. Цар та халтай холбоотойгоор нэлээд хойшилсон ч заавал амлалтаа биелvvлнэ гэж зvтгээд өнөөдөр мөрөөдлөө биелvvллээ.

Би 6 сар гаргаад байрандаа орох байх гэж бодож байсан ч UB гардены захирал Батбаатар ах маань залгаад өнөөдөр өгөхөөр болоод шөнө догдлоод унтаж ч чадсангvй. Би энэ 1 жилийн хугацааанд өөрөө 10 хvvхэдтэй хvн шиг байлаа. Өнөөдөр маш сайхан хөнгөрчихөөд байна. Ододтой бvжиглэе шоундаа ялчихсан юм шиг л санагдаж байна” гэлээ.

Харин Б.Ариунболор “Ээжийгээ зу урдаар ал даад хорвоо дээр цор ганцаараа vлдсэн юм шиг санагдаж байсан. Та бvхний энэ тусыг би насаараа мартахгvй. Та бvхэн 11 хvний амьдралд маш том аз жаргалыг бэлэглэлээ. Та бvхний энэ их сэтгэлийн хариуд дvv нараа сайн хvн болгож өсгөхийн төлөө бvхнээ даячлан ажиллаж амьдарна” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Энэхvv аяныг долдугаар сарын 29-ны өдөр буюу Ангуучийн төрсөн өдрөөр зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ