Ирэх сарын 2-ноос хойш ихэнх нутгаар дулаарна

2021-05-30 41

2021 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ