Хар жагсаалтаас Муу зээлийн түүхтэй 71 мянган иргэнийг гарган дахин зээл авах боломжоор хангана

2021-05-30 57

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.28) худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, “УИХ-аас бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй асуудлын гарц

бүрдүүлэхээр ажиллаж байна. Анхаарах хамгийн чухал асуудал бол бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад орж, санал бодлоо нэгтгэн төр хувийн хэвшлийн үршийдлийг олох, бизнесийн таата дүнтэй хэлэлцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал юм.

Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол нэн чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал.

й хууль эрх зүйн орчныг Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Өнөрболор нарын гишүүд өргөн барилаа. Энэ хуулийг Улсын Их Хурал хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргах болно. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж гэж бабүрдүүлэхээр ажиллаж байна. Анхаарах хамгийн чухал асуудал бол бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад орж, санал бодлоо нэгтгэн төр хувийн хэвшлийн үр дүнтэй хэлэлцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал юм.

Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол нэн чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал. йна.

Өнөөдөр Монголбанкны удирдлагуудтай ярилцаж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган (2021.05.01-ний өдрийн байдлаар) иргэний муу /хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй/ зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгож байна. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм” хэмээн онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65.105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428 аж ахуйн нэгжийн 2.2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явна гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотголоо.

Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн. Иймээс Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлдээ тэмдэглэлээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрсдийн салбарын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар саналаа хуваалцлаа. Тухайлбал, МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөлийн дарга С.Сайнбат худалдааны салбарын эрх зүйн орчны талаар, Монголын тээвэр зуучдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил тээвэр ложистикийн салбарын тулгамдсан асуудлаар, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд цар тахлын нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн аялал жуулчлалын салбарыг сэргээх шаардлага, төрийн дэмжлэгийн талаар, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах асуудлаар тус тус мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, халамжаас бүтээмж рүү шилжсэн, “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гарааны жил байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Ингээд уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдээс гаргасан санал санаачилга нэгтгэсэн төсөл, хөтөлбөрөө УИХ-ын даргад хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ