Европын холбоо “BioNTech-Pfizer” вакциныг 12-16 насныханд хийхийг зөвшөөрлөө

2021-05-29 28

Европын холбооны Эмийн асуудал эрхэлсэн агентлаг өчигдөр хуралдаад Германд үйлдвэрлэсэн BioNTech-Pfizer “ковид19” цар тахлын вакциныг 12-15 насныханд хийхийг зөвшөөрчээ. Ингэснээр Европын холбоо нь өсвөр насныханд вакцин хийхийг зөвшөөрсөн анхны тохиолдлыг бий болголоо. Явуулсан туршилтуудаас харахад ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ.

“Хүн амд том байр суурь эзэлдэг өсвөр насныханд тохирсон идэвхитэй вакцин гаргаж, эрсдлээс хамгаалах боломж олдсон нь цар тахалтай хийх тэмцэлд гарсан том ахиц боллоо” гэж агентлагаар гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Герман улс дээр дурдсан насны иргэдээ зургадугаар сарын 7-нөөс вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж. Канцлер Ангела Меркель нь пүрэв гаригт холбооны 16 улсын төр засгийн тэргүүнүүдтэй уулзахдаа ингэж мэдэгджээ. Европын Эмийн агентлагийн гаргасан шийдвэр одоо Еврокомисс болон гишүүн улсуудын холбогдох яам, агентлагуудаас зөвшөөрөгдөх ёстой бөгөөд ирэх сар гэхэд холбооны бүх улсад вакцинжуулах ажил жигдрэх хүлээлттэй байна.

Холбоотой мэдээ