Б.Ууганбаяр: ЭМЯ-наас хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй

2021-05-28 38

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас буюу зургаадугаар сарын 10-наас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоохоор яригдаж байна гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой асуудалд ЭМЯ-наас тайлбар хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоох тухай ямар нэг санал албан ёсоор гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөл хорио тогтоох тухай яригдсан гэсэн цуурхлын шинжтэй мэдээлэл гарсан байна. Хатуу хөл хорио тогтоохгүй. Харин вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллыг дэглэмээ баримталъя” гэлээ.

Холбоотой мэдээ