Зургадугаар сарын 10 буюу Сонгуулийн дараа хатуу хөл хорио тогтоох асуудал яригдаж байна.

2021-05-28 177

Өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаатай холбогдуулан дахин хөл хорио тогтоох асуудал дотроо яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

PCR шинжилгээний цэгүүдээ цөөлж өдөрт 6500-7000 орчим хүнд шинжилгээ хийхэд халвар 550-680 орчим бүртгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийх хүний тоо буурсан ч өдөрт илрэх халдварын тоо буурахгүй байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ЭМЯ-ны өчигдөр буюу (2021.05.27) мэдээллийн үеэр аливаа хөл хорионы дараа хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоороо нууц хугацааны дараа эргээд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг аж. Мөн орон нутгийн замуудыг энэ сарын 22-оос нээсэнтэй холбоотойгоор болон Ерөнхийлөгчийн сонгуулийн суртачилгаа эхэлсний дараагаар хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварийн тоо нэмэгдэж эхэлжээ. Оргил үеийн хөл хорионы үед халдварын тоо буурч 14-21 хоногийн дараагаас нас баралтын тоо даган буурах ёстой гэсэн тооцооллыг хийж байжээ. Гэхдээ эргээд шинэ давалгаа үүсч энэ олон хүн амыг хамарч вакцин үр дүнгүй болох, нас баралт нэмэгдэх эрсдэл хүлээж байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн юм. Тиймээс ЭМЯ хөл хориог тогтоох асуудлыг хөндөж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар батлагдсан ториолдол сүүлийн 24 цагт 785, Эдгэрсэн 75, нас баралт 4 байна.

Нас барсан тохиолдлууд нь элэгний хатуурал, чихрийн шижин, сүрьеэ, бөөрний дутагдал, цус харвалт, архаг бронхит, хорт хавдар, элэгний архаг үрэвсэл, булчин сулралт, артерийн даралт ихсэлт, астма зэрэг архаг саажилттай, хууч өвчтэй хүмүүс байгаа юм.

Холбоотой мэдээ