3х3 баг олимпын эрхийн төлөө тоглолтод эхний хожлоо авлаа

2021-05-27 40

Олимпын эрх олгох 3х3 төрлийн сагсан бөмбөгийн тэмцээн Австрийн Грац хотноо эхэлсэн. Монголын эрэгтэй шигшээ баг өчигдөр эхний тоглолтоо Дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн багтай хийж 22-18 харьцаагаар хожлоо. Удаад нь Туркийн шигшээтэй хүч үзэж мөн 21-13 харьцаатайгаар илүүрхсэн юм.

Манай залуус тавдугаар сарын 28-нд Чех, Бразилын шигшээ багтай тоглоно.

Холбоотой мэдээ