Зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийн тэтгэмжийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ

2021-05-21 46

Ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс /2021.05.21/ иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхэлнэ.

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. Нийтдээ  228.5 мянган ахмад настны  763 тэрбум орчим зээлийг төр тэглэж өгсөн. Энэ нь тэтгэврийн зээл аваагүй ахмадуудыг ялгаварласан шийдвэр болсон тул зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон.

 Ингэхдээ уг мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгохоор шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл 2019.12.31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянга буюу нийт 238.0 мянган ахмадад 216 тэрбум төгрөгийн тэтгэмжийг олгоно.

Холбоотой мэдээ