585 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, ХАЛДВАРЫН УЛМААС ЕСӨН ХҮН НАС БАРЛАА

2021-05-13 59

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 585 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол нийт 47,033 болсон байна. Харин халдварын улмаас нийт 193 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлын 478 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт, гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Өнөөдөр 1548 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Улсын хэмжээнд нийт 37,281 хүн бүрэн эдгэрээд байна.

Холбоотой мэдээ