Мөнхийн залуу нас -ГҮЗЭЭ

2021-05-13 72
Дэлхийн олон улс оронд хамгийн ховор үнэтэй хоолонд тооцогддог гүзээ бол манайд хамгийн хямд.
Нэг гүзээ 500-800. Заримдаа үнэгүй.
800хан төгрөгөөр 5-7 хүнд аяга дүүрэн амтат шөл , таваг дүүрэн тансаг салат хийж болно.
Гүзээнд юу агуулагддаг вэ гэж үү.
1. Маш өндөр коллаген агуулагддаг. Тиймээс эрт дээр үеэс биеийг сэргээж арьсыг залуужуулах гоо сайхан байх үүднээс маш өргөн хэрэглэж ирж.
2. Магни өндөр агуулагдана. Магны цөсний хүчлийн ялгаралтыг эрчимжүүлнэ. Цөсний үйл ажиллагаа дэмжинэ.
3. Холестрин бууруулна. Энэ сахарын өвчнөөс урьдчилан сэргийлж сахарыг бууруулахад өндөр үр дүнтэй.
4. Кальци ихээр агуулна. Тиймээс сайтар зажилж идсэнээр шүд бэхжиж цоорох багасаж үс бууралтаж , яс сийрэгжихээс сэргийлнэ.
5. Сүүнд агуулагддаг ноклад кальци ихээр агуулдаг тул төрсөн эхчүүдэд сүү оруулна.
6. Тамир тэнхээ сэргээж биеийн эсэргүүцэл сайжруулна. Тиймээс Монголчууд настан буурлуудаа болон нялх биетэй эхчүүдийг гүзээний шөлөөр тэнхрүүлдэг байж .
6. Маш олон төрлийн хоол салат хийж болно.
Бид ядаж хонь үхрийн гүзээгээр шөл салатаа 7 хоногт 1 удаа хийж идвэл зохилтой.
1. Гүзээний шөл хийх аргачлал.
-Үхэр эсвэл хонины гүзээгээ сайтар угааж битүү чанагчинд 20 -30 чанана. Манөйх ихэвчлэн 20 минут чанадаг. 30 гэхээр арай л зөөлөрдөг санагддаг.
-Чанасан шөлөө сонгино сармис эсвэл дурын ногоо зэргээр амтлаад шөл хийх.
– Гүзээгээ урт нарийн хэрчиж өргөст хэмх лууван сонгиноо мөн урт нарийн хэрчиж хольж майноз болон салат амтлагчаар амтлана .
2-р арга.
Гүзээний шөлийг ямар ч давсгүйгээр чанаж биеийн хорыг гадагшуулахад ууж хэрэглэнэ.
Гүзээг амтлаж хэрчиж иднэ. Гүзээ чанасан шөлийг байнга ууж хэрэглэж занших хэрэгтэй.
3-р арга
Угааж цэвэрлэсэн гүзээгээ машиндаж хонины сүүлтэй хольж амтлаж хуушуур хийхэд мөн ч тасархай шүү дээ.
Хүүхдүүдийнхээ хүсэлтээр 3 гүзээ авч дээрх 3 хоолоо 3 өдөр хийнэ. Гүзээний салатанд мөн ч дуртай манайхан. Зарим нэгэн хүмүүс гэдэс гэхээр нөгөө л түмпэн дүүрэн чанаад иддэгээр ойлгодог. Маш олон төрлийн нарийн амар хялбар амт шимттэй хоол хийж болдог юм шүү. Хамгийн гол нь эрүүл.
Хайртай бүхэндээ хамгийн эрүүлийг зориулж гэрээсээ гаралгүй эх орноо хамгаалая. Via Xaliunaa bayaraa

Холбоотой мэдээ