Л.Энх-Амгалан: Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй

2021-05-12 37

ШУТИС-ийн хичээлийн 4-р байр буюу Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн барилгыг буулгаж, газар дээр нь Боловсролын үнэлгээний төвийг барих гэж байгаа гэх асуудлыг тус сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцээд байгаа.

Тус сургуулийн Түр хороо энэ талаар БШУЯ-нд албан бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичгийн хариуг салбарын яамнаас өгчээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ШУТИС-ийн удирдлагуудын зөвшөөрлөөр бусдад алдагдсан газрын төлөө Түр хороо яамтайгаа хамтарч тэмцээрэй. Алдагдсан газраа эргүүлж авъя. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ” хэмээн мэдэгджээ.

Хариу албан бичиг:

Холбоотой мэдээ