Г.Занданшатар: Ардчилсан нам дотроо өөрсдөө учраа ол. Эндээс тарахгүй бол би өөрөө ирж өлсгөлөн зарлана

2021-05-07 77

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэр дэвшихээр болсон ч СЕХ-ноос түүний материалыг хүлээж аваагүй. Харин М.Тулгат тэргүүтэй АН-ын тамга тэмдэг хүчинтэй гэх шалтгаанаар СЕХ-ноос намын дарга асан С.Эрдэнийн материалыг хүлээн аваад байгаа юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдийг эргэж төв талбай дээр очлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Хөл хорионы энэ үед ингэж сууж болохгүй. Хэрэв та бүхнийг энэ өлсгөлөнгөө зогсоож тарахгүй бол, би энд ирж өлсгөлөн зарлаж сууна” гэв.

 

Холбоотой мэдээ