ХЭҮК өлсгөлөн зарлаж буй гишүүдэд хэрэгтэй зүйлсийг нь өгөхийг ЦЕГ-аас шаарджээ

2021-05-07 72

ХЭҮК-ын гишүүд өчигдөр Сүхбаатар талбайд өлсгөлөн зарлаад буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй уулзсан юм. Улмаар ХЭҮК-ын гишүүн ЦЕГ-т шаардлага хүргүүлжээ. Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлэхийг анхааруулсан байна.

 

ХЭҮК өлсгөлөн зарлаж буй гишүүдэд хэрэгтэй зүйлсийг нь өгөхийг ЦЕГ-аас шаарджээ

Холбоотой мэдээ