QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцалжээ

2021-05-04 36

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна.

Улмаар нийслэлийн хэмжээнд хөл хориог чангатгаж, ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх явдал цөөнгүй гарч байгаа тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. 
Мөн энэ хугацаанд 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэлжээ.

Холбоотой мэдээ