ЦАГДААГИЙН ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНИЙГ 250 МЯНГАН ТӨГРӨГӨӨ ТОРГОЖЭЭ

2021-05-04 36

Хөл хорионы дэглэм тогтоосон цаг хугацаанд цагдаатай сөргөлдөж буй нэгэн иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас торгосон байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг иргэн 2021 оны тавдугаар сарын 1-ний 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон байна.

Хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-ны өдөр сулруулах бөгөөд иргэд үүргээ сайн биелүүлж байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ. Зөрчил гаргасан иргэдэд сануулаад өнгөрч байгаа ч цөөн тооны иргэд энэ мэт шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгаа аж. Тиймээс үлдсэн хоногуудад нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг хүслээ.

Холбоотой мэдээ