ХӨНГӨН ХЭЛБЭРЭЭР ӨВДСӨН ИРГЭДЭД ДАРХЛАА ДЭМЖИХ БАГЦ ТАРААГААГҮЙ

2021-05-04 39

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох: Гэрээр эмчилж байгаа эрсдэлтэй иргэдэд дархлаа дэмжих багц олгож байгаа. Үүнийг өрхийн эмч нар нь хянаж хэнд хэрэгтэй байна тэр хүнд нь дархлаажуулалтын багцыг олгож байгаа. Хүн болгонд тарааж байгаа зүйл биш. ДЭМБ-аас хөнгөн хэлбэрээр туссан иргэдэд вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймээс хөнгөн өвчтөнүүдэд витамин С, Д, цайр, шингэн зүйл сайн уух зэргээр дархлаагаа дэмжсэнээр 10-14 хоногт эмчлэгдэх боломжтой. Гэхдээ хөнгөнөөс хүнд хэлбэр рүү шилжих тохиолдол гарч байгаа. Тиймээс өрхийн эрүүл мэндийнхээ хяналтад байх шаардлагатай” гэдгийг санууллаа.

Холбоотой мэдээ