Солонгосын элчинд ажилладаг иргэн дугуйтай хүн мөргөөд зугтжээ

2021-05-03 40

Нийслэл даяар хөл хорио тогтоогоод сар орчим хугацааг үдэж буй. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарласан. Тийм учраас замын хөдөлгөөн, явган хүний хөдөлгөөнд эрс багассан ч жижиг осол, хэргийн тохиолдол багасахгүй хэвээр. Энэ сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт 2029ДК дугаартай Ланд маркийн автомашин дугуйтай хүн мөргөөд зугатаажээ. Ланд маркийн машиныг Солонгосын элчинд гэрээтээр ажилладаг солонгос хүн барьж явсан гэх.

Солонгосын элчин 26-р хорооны хойд талд байрладаг. Элчинд ажилладаг гадаад хүн гэхээр хууль, дүрэм үйлчилдэггүй бололтой. Замын хөдөлгөөн багатай үед энэ мэт ослууд үйлдэгдэж буй нь эрүүл ухаантай хүнээс гарах үйлдэл биш байлтай. Гэтэл дугуйтай хүн мөргөчихөөд хэргийн газраасаа зугтсан гэдэг хэргээс мултрах амархан шалтаг биш баймаар сан.

Эх сурвалж: http://factnews.mn/

Холбоотой мэдээ