КОРОНАВИРУСИЙН УЛМААС ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ТАРААХААР БОЛЖЭЭ

2021-05-03 44
Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан 3,000 гаруй хүүхэд байна. Тэдгээрийн 1,700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл эдгээр хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар UNICEF буюу Хүүхдийн сантай хамтран бэлэг бэлдэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазарт гардуулан өгсөн байна. Харин хотын дарга бэлгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нарт хүлээлгэн өгч, хүүхдүүдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг болон эмчээр нь дамжуулан өгөх юм байна. Багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.

Холбоотой мэдээ